“Цагаан шонхор” цагдаагийн байгууллагын сүр хүч, цог хийморийн илэрхийлэл юм.
ШОНХОР ШУВУУ: Эзэн Чингис хаан шонхор шувууг хурд хүч, зориг, авхаалж самбаа, эрч хүчний бэлгэдэл гэж үзэж ирсэн бөгөөд Монголчуудын эрхэмлэн дээдлэн ирсэн түүхэн уламжлалыг хадгалах, цагдаагийн байгууллага шонхор шувуу мэт байхыг бэлгэдсэн. Бэлгэдлийн шонхор шувууг далавчаа дэлгэсэн дүүрэн татсан нум мэт дүрсэлсэн нь мөн хурд хүчийг бэлгэджээ.
УЛААН ХҮРЭЭ: Мандан бадарч, дүрэлзэн асах, галыг бэлгэдсэн.
СУМ: Дүүрэн татсан нум хэлбэртэй шонхор шувууны дээд хэсэгт байрлах таван сум нь цагдаагийн ажилтны таван мэдрэхүй хурц байг мөн Алунгоо эхийн домогт өгүүлсэн эвийн бэлгэдлийг давхар агуулсан.
СУУРЬ ЦЭНХЭР ӨНГӨ: Үргэлж өндөр дээд хөх тэнгэр мэт байхыг дүрсэлсэн.
БИЧЭЭС: Уламжлал шинэчлэлийг хослуулах үүднээс уйгаржин Монгол бичгээр бэлгэдлийн зүүн талд Монголын баруун талд Цагдаа гэж доод хэсэгт латин үсгээр POLICE гэж бичжээ.
Үзүүлэлтүүд: